Залуусын гэх тодотголтой Дархан-Уул аймагт чанарын өндөр түвшинд хийгдсэн авто зам 2016 онд ашиглалтад орсон. Тус замын ажил барилга угсралтын ажил үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусна.
Тус аймгийн удирдлагууд 55 жилийн ойн үеэр шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замыг ашиглалтад оруулсан. Зам дагаж хөгжил ирнэ гэдэгчлэн бурхантын хөндий өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байна.
Монгол Улсаас Зам, тээврийн салбарт баримталж буй бодлого, аймгийн Хөгжлийн цогц бодлого, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон нутгийн чанартай авто замын сүлжээг хөгжүүлэх хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн Дархан сумын шинэ-хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын зураг төслийг 2012 онд төлөвлөн 2016 онд авто замаа хийж дуусгасан.
Уг замын барилга угсралтын ажил нь тусгаарлах аюулгүйн зурвас, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах ил буюу далд байгууламж бүхий 26 метрийн өргөнтэй, инженерийн шугам, хоолой хөндлөн нэвтрүүлэх тунелийн системийг нэвтрүүлсэн шинэлэг томоохон бүтээн байгуулалтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
2018 онд энэхүү авто замын барилга угсралтын ажил үргэлжлэн өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Гүйцэтгэгчээр "Өсөх- Урам" ХХК ажиллаж байна.
| Шинэ, хуучин Дарханыг холбосон авто замын барилга угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна | ||
| Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.