Шууд Chart

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн таван жилийн ой болж байна

2018-06-08 14:51:02

Өмнөговь аймаг дахь Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 94 ажилтантайгаар, тоолуурын цэгийн тоогоор 12700 хэрэглэгч буюу нийт Өмнөговьчуудыг 24 цагийн турш тасралтгүйгээр цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Тоолуурын баталгаажуулалт хийх, тоног төхөөрөмжийн танилцуулга хйих, нэг ба гурван фазын тарифт тоолуурыг худалдах гэх мэт үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Тэд анх 18,8 сая квт цахилгаан эрчим хүч худалдан авч түгээлтийн алдагдлаар 35,8 хувийг алдаж байсан бол өнөөдрийн байдлаар 34 сая квт цахилгаан эрчим хүчийг худалдан авч 37,1 сая квт эрчим хүчийг хэрэглэгчиддээ борлуулж ашигтай ажиллаж байна.

Техник хэрэгслийн хувьд бүрэн шинэчлэгдсэн, сумдын борлуулалтын ажилтнуудын хувьд инженер техникийн ажилтнуудаас байнгын мэргэжлийн заавар зөвлөгөөг авч иргэд айл өрх албан байгууллагыг тасралтгүй тог цахилгаанаар ханган ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хэрэглэгчдэд аль болох түргэн шуурхай үйлчилж, эхний дөрвөн сарын байдлаар 5,4 мвт техникийн нөхцөлийг олгосон буюу айл өрхийг байнгын тог цахилгаантай болгох ажлыг хийсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн таван жилийн ой болж байна   
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй