Шууд Chart

АНУ, БНАСАУ–ын удирдагчид Солонгосын дайныг дуусгах гэрээнд гарын үсэг зурж магадгүй

2018-06-09 15:56:12

Сингапурт болох Америк Умард Солонгосын дээд уулзалтын үеэр   Солонгосын дайныг  дуусгах  тухай гэрээнд гарын үсэг  зурж  магадгүй байна.  Энэ тухай  Японы  Ерөнхий сайд Шинзо 

Абэ Вашингтон  хотноо АНУ-ын  Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсаныхаа дараа мэдэгдлээ.  Үүний хамтаар тэрээр  Пхеньянтай  харилцаагаа   хэвийн болгох  нь  амаргүй хүнд  байх болно гэдгийг тэмдэглэн  хэлсэн  байна.

Хоёр улсын удирдагч   Солонгосын дайныг дуусгах  тухай гэрээнд гарын үсэг зурах нь  эхний томоохон  алхам  болно гэдгийг тэмдэглэн  хэлсэн юм.  Түүнчлэн  АНУ-ын  Ерөнхийлөгч  Трамп  удахгүй болох дээд  уулзалтын үеэр Ким удирдагчийн хамтаар  Солонгосын дайныг  эцэс болгож   2  улсын  харилцааг  хэвийн  болгох   замыг  тавихыг хүсч  байгаагаа  илэрхийлсэн   юм.  Мөн  ирэх  7 хоногт  бүх зүйл  сайн  болбол  Умард  Солонгосын удирдагч  Ким Жон Уныг  Цагаан ордонд  урихад  бэлэн  гэдгээ ч  мэдэгдсэн  юм. Үүний  зэрэгцээ  Умард  Солонгос  цөмийн  зэвсгээсээ ангижравал  Өмнөд Солонгос,  Хятад улсууд  Пхеньянд  эдийн засгийн  тусламж  дэмжлэг  үзүүлэх  боломжтойг  тэмдэглэн хэлсэн  байна.  энэ хооронд   АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Майк  Помпео  Умард  Солонгосын удирдагч  Ким Жон  Ун   тус улс  цөмийн  зэвсгээсээ бүрэн татгалзахад бэлэн  байгаагаа илэрхийлснийг  мэдэгдлээ. 

Тэрээр Умард  Солонгосын  удирдагчтай  2 ч удаа  нүүр  тулж уулзсан.   Уулзалтын үеэр   Ерөнхийлөгч Трамптай  хэлэлцээний ширээний ард  сууж   цөмийн зэвсгээсээ  Пхеньян  ямар  арга  замаар   татгалзах  боломжийн талаар хэлэлцэхийг  хүсч байгаагаа илэрхийлж байсныг  мэдэгдсэн  юм. Мөн Помпео  Умард  Солонгос үнэхээр   цөмийн зэвсгээсээ татгалзвал  тус улсад аюулгүй байдлын баталгааг  АНУ  ын зүгээс гаргаж  өгөхөд  бэлэн байгааг  ч  тэмдэглэн хэлсэн юм.  Америк  Умард  Солонгосын удирдагчдийн  дээд уулзалтын  бэлтгэл  ажил   идэвхтэй  хийгдэж  байна.  Сингапурын гадаад хэргийн сайд  Вивиан  Балакришнан  Пхеньянд  2 өдрийн айлчлал хийхээр  өчигдөр   хүрэлцэн  очоод  байна.   Юуны түрүүнд   Умард  Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой  уулзалт хэлэлцээ  хийгээд  байна. энэхүү уулзалтаар хэлэлцсэн  асуудлыг талаар  хэвлэлийнхэнд  тодорхой мэдээлэл өгөөгүй. 

Гэхдээ   Сингапурт  ирэх 12 ны  өдөр болох дээд уулзалтын бэлтгэл ажил, төлөвлөгөө,   Умард Солонгосын удирдагчийн  аюулгүй  байдлыг хангахтай холбоотой нарийн  асуудлыг хэлэлцсэн   байх гэж хэвлэлүүд  таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНАСАУ–ын удирдагчид Солонгосын дайныг дуусгах гэрээнд гарын үсэг зурж магадгүй  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй