Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ дахь төрийн айлчлал эхэллээ

2018-06-09 16:06:20

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путиний БНХАУ-д хийх  төрийн  айлчлал  өнөөдрөөс эхэллээ.  Төрийн энэ  айлчлалын   хөтөлбөрийн дагуу Бээжингийн төв  талбайд   Оросын  төрийн  тэргүүнийг  угтан авах  ёслол өчигдөр үдээс хойш боллоо.   Үүний дараагаар   Хятадын дарга Си Жиньпин,  ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин нарын уулзалт  хэлэлцээ болсон  юм.

Хоёр улсын удирдагчийн   уулзалтаар  Орос  Хятадын  түншлэл, хамтын  ажиллагааны  цогц  асуудлуудыг  хэлэлцсэн  байна.  Мөн   2 удирдагч  олон улсад тулгамдаж  байгаа асуудлууд түүний дотор   Солонгосын хойг,  Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой  асуудлыг  хөндөж санал  солилцсон байна.   энэ  уулзалтын  үр  дүнд  2  улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурсан байна. Мөн   худалдаа,  сансар судлал, эрчим хүчний  салбарт болон  оюуны  өмчийг хамгаалах  чиглэлээр  хамтран  ажиллах гэрээнүүдэд холбогдох албаныхан гарын үсгээ зурлаа. Айлчлалын  албан  ёсны хэсэг өндөрлөсний дараагаар  Оросын  төрийн  тэргүүн  хурдан галт тэргээр   Хятадын  Тянжинь  хотыг  зориод байна.  Энд   Орос  Хятадын  хоккейн  залуучуудын шигшээ  багийн  тоглолтыг үзэж  сонирхох  юм  байна.  Өнөөдөр  Хятад  улс  ОХУ-ын   гадаад  худалдааны гол түнш нь  болоод  байгаа юм.   2  орны  худалдааны  эргэлт  2017  оны  байдлаар  87 тэрбум ам.доллартой  тэнцэх  хэмжээнд  хүрсэн нь   2016 оныхтой харьцуулахад  31,5 хувиар өссөн үзүүлэлт  болж  байна. 

Мөн  Оросын эдийн засаг дахь  Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 эы  байдлаао  2,22  тэрбум ам.долларт хүрсэн  нь   72 хувийн  өсөлтийг  үзүүлж  байгаа юм байна.  энэ тухай  Хятадын худалдааны  яамны  албан  ёсны  төлөөлөгч мэдэгдсэн юм.  тэрээр  мөн  2 улсын худалдаа эдийн засгийн хамтын  ажиллагаа   бүх  салбар, бүх бүс нутгийг хамарч  чадаж  байгааг   онцлон мэдэгдэж байсан. 

Мөн Хятад  Оросын тус бүр  137  хот   ах дүүгийн найрамдалт  харилцаа  тогтоосон  байгаа ЮМ байна. Ерөнхийлөгч  Путиний  Хятадад  хийх айлчлалын  хөтөлбөрийн  дараагийн хэсэгт Циндао  хотод болох  Шанхайн хамтын ажиллагааны  байгууллагын  дээд уулзалтад  оролцох   арга хэмжээ багтсан  байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ дахь төрийн айлчлал эхэллээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй