Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ сарын 21-23 ны өдрүүдэд ОХУ д айлчилна. 3 өдөр үргэлжлэх төрийн энэ айлчлал нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сүүлийн 19 жил дэх анхны айлчлал болох юм. энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч Ким Ыи Гём хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Энэ айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, ОХУ ын төрийн тэргүүн Владимир Путин нарын уулзалт хэлэлцээ болох юм байна. Гэхдээ Хөх ордны албан ёсны төлөөлөгч энэ уулзалтын товыг зарлаагүй байна. Төрийн энэ айлчлалынх нь зорилго нь Шинэ Умардын бодлогын төвд байгаа ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замын талаар хэлэлцэхэд оршиж байгааг тэрээр онцолсон юм.
Мөн Москвад болох дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Мун Жэ Ины айлчлалын хөтөлбөрт Оросын Төрийн Думын индэр дээр үг хэлэх арга хэмжээ багтсан байгаа юм байна.
| БНСУ-ын ерөнхийлөгч энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОХУ-д айлчилна | ||
| Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.