Америкчуудын дөнгөж 22 хувь нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын хоёр маргааш Сингапурт болох уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тохиролцоонд хүрнэ гэж үзэж байна. Судалгааны “Нийлсэн” албанаас явуулсан санал асуулгын дүн үүнийг нотолж байна.
Санал асуулгад оролцогчдын 36 хувь нь яриа хэлэлцээгээр цөмийн зэвсгээс бусад асуудлыг зохицуулах үйл явцад ямар нэг тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байхад 27 хувь нь дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад оролцсон америкчуудын 38 хувь нь Пхеньяныг Вашингтонтой шууд яриа хэлэлцээ хийхэд юу нөлөөлөв гэсэн асуултад: БНАСАУ-ын эсрэг улс төрийн чиг шугам чангарсан, үүний дотор эдийн засгийн дарамт шахалт, Трампын засаг захиргааны зүгээс ирэх сүрдүүлгэ чангарсан гэж үзэж байхад 29 хувь нь Ким Жон Ын цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийсний дараа өөрийгөө яриа хэлэлцээ хийх “хожлын хөзөртэй” боллоо гэж тооцсон хэмээн хариулжээ. Санал асуулгад оролцогчдын 31 хувийн үзэж байгаагаар, Пхеньяны байр суурь өөрчлөгдсөнд олон улсын хүч чармайлт, тухайлбал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоосон хориг арга хэмжээ, мөн Хятадын зүгээс үзүүлэх дарамт шахалт чангарчээ.
Мөн энэ санал асуулгад оролцогчдын 61 хувь нь Пхеньян цөмийн зэвсгээсээ иж бүрэн ангижирсны дараа хоёр орны харилцааг хэвийн болгохын төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Харин 13 хувь нь цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг хэрэгжүүлэхийг хүлээлгүй БНАСАУ-тай харилцаагаа хэвийн болгохын төлөө байгаа юм байна. Санал асуулгыг энэ сарын 1-нээс 3-ны хооронд улс орон даяар явуулжээ.
| Америкчуудын дөнгөж 22 хувь нь АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт үр дүнд хүрнэ хэмээн үзэж байна | ||
| Үзсэн: 1751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.