Цахилгаан хэрэгсэл, ухаалаг гар утас үйлдвэрлэгч Тайванийн “Asus” компани шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулаад байна. Үүнийгээ андройд үйлдлийн системийн дэмжлэгтэй хамгийн хүчирхэг гар утас хэмээн онцолсон юм.
Асүс компанийнхан энэ ухаалаг гар утсаа хамгийн түрүүнд гэймерүүдэд их таалагдах гар утас хэмээн мэдэгдсэн. Учир нь маш өндөр мэдээлэл бүхий хэцүү хүнд график дүрслэлтэй видео тоглоомыг ямар ч асуудалгүй тоглуулах боломжтой технологиор хангагдсанд байгаа юм. Рог гэх нэр нь Асүсийн хувьд компьютер тоглоом хөгжүүлэгч салбар. Тухайлбал Рог гэдэг нь “Repuublic of Gamers” гэх үгийн товчлол юм. Өмнө нь энэ нэрийн бренд тоглоомын зориулалтын компьютер бүтээн гаргаж байсан. Харин одоо ухаалаг гар утас мэндлээд байна. Нүүрэн тал нь бусад утаснуудтай ижил төстэй ялгарах зүйл бараг байхгүй гэж хэлж болно. Харин ар хэсэгтээ бүх тэр шинэчлэлтүүд хийгдсэн.
Сонирхолтой шинэлэг хийц загвартай. Хурд хүчний гайхамшиг болсон спорт загварын автомашины дизайныг өөртөө агуулсан. Нэг ёсондоо гэймерүүдийн нэрийн хуудас гэж ойлгож болно. Эйсүс Рог Фонь ухаалаг гар утас ар хэсэгтээ хөргүүрийн сэнстэй болж өгсөн нь гол онцлог нь оршиж байгаа. Qualcomm компанийн Snapdragon 845 үзүүлэлттэй процессортой. 2018 оны андройд гар утаснууд бүгд энэ процессороор тоноглогдсон. Гэхдээ Эйсүсийн процессор илүү өндөр хүчин чадалтай.
Энгийн Snapdragon 845 үзүүлэлттэй процессорууд 2,8 герц байдаг бол харин Эйсүүсийнх 2,96 герц хүртэл үзүүлэлттэй. Үүн дээр нэмээд 8 гигабайтын рамтай гээд үзэхээр үнэхээр хүчирхэг болсон нь тодорхой байгаа юм. 90 Герцийн Amoled дэлгэцтэй. Харин бусад утаснууд 60 герцийн дэлгэцтэй байдаг байна.
Энэ гар утсыг хөгжүүлэгчид хүчирхэг утсандаа хэд хэдэн нэмэлт хэрэгслүүдийг давхар бүтээсэн. Эдгээрийн нэг ар хэсэгт залгадаг суурь. Үүгээр цэнэглэх, халалтыг хөргөх нэмэлт сэнс, компьютерт холбох зэрэг боломжуудыг хийдэг. Учир хүчирхэг гар утас хүчин чадлаа гаргахын тулд их хэмжээний халалтыг бий болгодог. Тийм учраас хөргүүрийн нэмэлт тоноглол хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн түүнчлэн утасны зүүн талд нь “Air Trigger” гэх товчлуурын хэсгийг бий болгосон. Энэ тоглоомын явцыг илүү хялбаршуулж өгсөн. Үүний зэрэгцээ “Twin View” нэртэй нэмэлт гарыг давхар бүтээж өгсөн байна. Энэ нь нэмэлт дэлгэц болгон ашиглах боломжтой гар удирдлага.
Мэдрэгчтэй дэлгэц шинээр залгаад тоглоно гэсэн үг. Мэдээж 4 ка нягтаршил бүхий үзүүлэлттэй том дэлгэцтэй ухаалаг зурагтандаа холбоод тоглох боломжтой. Энэ жилийн зун гэхэд худалдаанд гарна. Харин зах зээлд ямар үнэ ханштайгаар гарах талаарх мэдээллээ хараахан өгөөгүй юм.
| Хамгийн хүчирхэг ухаалаг гар утас “Rog phone” | ||
| Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.