Шууд Chart

Говь-Алтай аймагт залилангийн гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна

2018-06-12 12:53:02

Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас залилах төрлийн гэм хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа. Уг  аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт буурсан дүн мэдээтэй байгаа хэдий ч, залилангийн гэмт хэргийн гаралт буурахгүй өссөн дүн мэдээ гарчээ.

Олон нийт, иргэдийн дунд цахим гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Тус гэмт хэргийн гол бай нь өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байна гэдгийг хэллээ.

Ийнхүү залилах гэмт хэрэг дундаа аймгийн хэмжээнд өнгөрөгч жилд иргэдэд нэлээн хохирол дагуулсан сүлжээний бизнес мөн л сэргэх хандлагатай байгааг онцолж байгаа юм.

Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай цаг алдаж мэддэг байна. Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна хэмээлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймагт залилангийн гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна   
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй