Дорноговь аймгийн цусны салбар төв “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад сайн дурын авлагагүй донорыг элсүүлэх сурталчилгаа мэдээллийг хийж байна. Энэхүү өдөрт зориулан аймгийн засаг даргын тамгын газрын төрийн албан хаагчид цусаа бэлэглэлээ.
Жил бүрийн зургадугаар сарын 14-нд тохиодог цусны донорын өдрийг 2018 онд “Бусдын төлөө цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн цусны төв сайн дурын авлагагүй донорыг элсүүлэх, цусаа бэлэглэх ач тусын талаар төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Дорноговь аймгийн хэмжээнд 300 гаруй цусны донор бүртгэлтэй байдгаас идэвхтэн 100 донор, хүндэт 42 донор байдаг. Аймгийн нийт хүн амын дийлэнх хувийг нэгдүгээр бүлгийн цустай иргэд эзэлдэг учир нэгдүгээр бүлгийн цус харьцангуй нөөцтэй. Харин 2,3,4 бүлгийн цус ховор байдаг байна. Цусаа бэлэглэх иргэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчлөлгүй, 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй байвал донор болох бүрэн боломжтой аж.
Энэ үеэр цусны салбар төвд дутагдаж байгаа донорын ор, жин болон донорын амралтын орыг авч өгөхөөр шийдвэрлэлээ. Таны нэг удаагийн бэлэглэсэн цус гурван хүний амийг аварна. Иймээс эрдэнэт хүний алтан амь аврах үйлсэд нэгдэхийг аймгийн цусны салбар төвийн мэргэжилтэнгүүд уриалж байна.
| Дорноговийн цусны салбар төв “Бусдын төлөө цусаа өгч амьдрал бэлэглэе” уриатай ажиллаж байна | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.