Япончууд роботын төхөөрөмжийн салбарт үргэлж, шинэ содон сонирхолтой бүтээлийг зохион бүтээж, олон нийтэд танилцуулдгаараа алдартай. Энэ удаад гал унтраагч робот бүтээн танилцуулсан байна. Гэхдээ гал унтраахдаа агаарт нисэн хөөрч унтраадаг онцлогтой юм байна.
Тодруулбал, Японы Тохоку Их Сургуулийн Сатоши Тадокоро гэх хүний удирдлаган доор инженерийн баг хамт олон тус нисдэг роботын төхөөрөмжийг бүтээн танилцуулсан байна. өндөр даралтаар ус шүрших зарчмаар усны хоолой агаар хөөрч гал асаж байгаа объектод хүрдэг. Хэд хэдэн сувгаар гарах усны даралтаар өндөр, хажуугийн хэмжээгээ тохируулдаг. Яаж хэрхэн ажиллаж байгааг энэ бичлэгээс харж болохоор байгаа юм. Усаар дүүрсэн тоног төхөөрөмжөөр тоноглогчдын усны хоолойг компьютерт холбон удирдана. Үүнийг өндөр барилгын оройн хэсэгт гарсан галыг унтраахаар зориулж бүтээсэн. Учир нь хэт өндөрт гарсан галыг зарим тохиолдолд гал унтраагч машины сунадаг шатаар гарч унтраана гэдэг тэгээд үүнийг гал сөнөөгчийн гараар хийнэ гэдэг боломжгүй байдагтай холбоотой.
Өндөр болон хажуугийн хэмжээг тохируулагч даралттай усаар шүршигч хоолойг хүчтэй мотороор тоноглосон. Урт хоолойд 40 см тутамд моторт төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Объектын галыг унтраахад ажиллах механизмын зарчим хөдөлгөөний хэмжээг компьютерийн программ хангамжийн аргаар тооцоолон гаргасан. Эхний удаагийн туршилт амжилттай хэрэгжлээ гэж зохион бүтээгчид нь онцлоод байгаа юм.
| Японы инженерүүд гал унтраах зориулалтын нисдэг робот бүтээжээ | ||
| Үзсэн: 1802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.