Шууд Chart

“Буянт” хотхон хүүхдийн зуслан амрагчдаа авч эхэллээ

2018-06-12 15:09:24

Эдүгээ 61 дэх жилдээ амрагч хүүхдүүдээ авч буй Өмнөговь аймгийн “Буянт” хотхон хүүхдийн зуслан энэ жилийн амрагчдаа авч эхэллээ. Нэг ээлжиндээ 150 хүртэл хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ба хүүхдийн амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ээлж бүрт өөр өөр сургалтыг зохион байгуулж байна.

Бид хамтдаа Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хүүхдийг хөдөлмөрт сургах, уламжлалт зан заншлаа дээдэлсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Тухайбал: Буянт хотхон зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, ая тухтай орчин нөхцөлд аль болох олон хүүхдийг амрааж, амрах хугацаанд нь төрөл бүрийн сургалтуудыг хичээллүүлж эхлээд байна. Буянт хотхон зуслангийн амрагч хүүхдүүд гар урлал, соёл спорт, урлаг, эр зориг эх орончид, математик, сарабон сампин гэх мэт сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Зөгийн үүр хөтөлбөрт хамрагдаж гадаадад мэдлэг туршлагаа дээшлүүлсэн багш нар сургалтыг зохион байгуулахаас гадна шүдний эмч ээлж бүрт ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийж байна. Мөн зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багш нар, эцэг эхчүүдийнх нь хамтаар амраах нөхцөлийг бүрдүүлсэн ба арав гаруй хүүхэд энэ ээлжинд амарч байгаа юм. Түүнчлэн өрхийн амжиргааны түвшин зэргийг харж зорилтот бүлгийн 80 хүүхдийг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй амраах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Буянт” хотхон хүүхдийн зуслан амрагчдаа авч эхэллээ  
Үзсэн: 2252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-09 20:31
olon zuslan yuwj bsn buynt hothon hamgiin goy zuslanshuuu snaj bndaaa

Бидэнтэй нэгдээрэй