АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай дээд уулзалтын үр дүнгийн талаарх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Энэ дагуу 13:35 минутын орчим 2 улсын төрийн тэргүүн нар энэ баримт бичигт гарын үсгээ зурсан. Энэ үеэр АНУ, БНАСАУ ын эрх баригчид хэвлэлийнхэнд товчхон мэдэгдэл хийсэн. АНУ ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай хийсэн уулзалтаараа чухал асуудлуудыг хэлэлцэж тохиролцоонд хүрч чадсанаа баталсан. Мөн Умардын удирдагч өмнөх түүхээ орхиж шинэ ирээдүйн төлөө хамтдаа алхахаар тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн юм.
АНУ, БНАСАУ-ын удирдагчдын гарын үсгээ зурсан дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичиг үндсэн 4 зүйл заалтын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцоонд хүрснийг хэвлэлүүд мэдээлж байна.
-АНУ, БНАСАУ ын хооронд дипломат харилцааг шинээр тогтоох
- АНУ БНАСАУ Солонгосын хойгт энх тайван, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход хамтран хүчин чармайлт гаргах,
-2018 оны 4 р сарын 27 ны өдрийн 2 Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар баталсан Панмунжомын тунхаг бичгийг дахин авч хэлэлцэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн алхмуудыг нэмж тусгасан баримт бичгийг батлах.
-Солонгосын дайны үеэр амь насаа алдаж Умард Солонгосын нутаг дэвсгэрт булшлагдсан Америкийн цэргүүдийн цогцосны үлдэгдлийг Америкийн талд шилжүүлэн өгөх тухай тусгасан байна.
Хамгийн гол тохиролцоо үр дүн бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үүрэг амлалтыг Умард Солонгосын тал авлаа. Харин АНУ-ын талаас Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөр боллоо. Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг нэн даруй эхлүүлнэ хэмээн амласан. 2 тал тун ойрын хугацаанд гадаад хэргийн сайд нарын түвшний яриа хэлэлцээгээ хийхээр тохиролцоод байна.



| Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх баримт бичгийн заалтууд | ||
| Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.