Шууд Chart

Дэвид Бэкхэмийн гэр бүл Ханхүү Харригийн хуримаар гангарсан хувцсаа зарж, буяны санд хандивлана

2018-06-14 10:32:30

Олны танил, алдартай гэр бүлүүдийн үлгэр жишээ нэг нь Английн шилдэг хөлбөмбөгчнөөр нэг бус удаа нэрлэгдэж байсан Дэвид Бэкхэмийн гэр бүл юм.

Тэрбээр өөрийн үзэсгэлэнт эхнэр "Spice Girls" хамтлагийн дуучин асан Виктория Бэкхэмийн хамтаар Английн Ханхүү Харри болон Меган Маркл нарын хуримын үйл ажиллагаан дээр гангарсан ёслолын хувцсаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ.

Дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө "The We Love Manchester Emergency Fund" нэртэй буяны санд хандивлах юм байна. Энэ бол өнгөрсөн жил Манчестерт болсон террорист халдлагын хохирогчдод тусламж үзүүлдэг буяны сан юм. Энэ тухай мэдээгээ Дэвид Бэкхэм өөрийн "Инстаграмм" цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэвид Бэкхэмийн гэр бүл Ханхүү Харригийн хуримаар гангарсан хувцсаа зарж, буяны санд хандивлана  
Үзсэн: 2204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй