Шууд Chart

Трамп ямар учраас Оросыг “Их 7”-д буцаан нэгтгэх ёстой вэ? гэдэг талаар тайлбар хийлээ

2018-06-14 13:46:57

Сая Канадын Квебек мужид болсон “Их 7”-ийн сүүлийн уулзалтаар өрнөсөн санал шүүмжлэлийн дөрөвний нэг нь Оросын талаар байсан, иймээс “Их 7”-г өмнөх хэлбэрт нь оруулж, Москваг буцаан нэгтгэсэн нь дээр гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Тэрбээр телевизийн “Фокс-ньюс” сувагт ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.

“Бид уулзалтын цаг хугацааны бараг 25 хувийг Оросын талаар ярьж, цаг алдсан.  Би, тэд энд байсан нь дээр байсан юм биш үү? гэж дотроо бодож байлаа. Би Оросын бус Америкийн төлөө, энгийн нэг жишээ дурдахад хэрвээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бусдын адил оройн зүүгийн үеэр миний хажууд сууж байсан бол би түүнээс дэлхий дахины сайн сайханы төлөө хийж болох зүйлүүдийг хүсэх байсан юм, утсаар ярьж байснаас нүүрийг нь харж байгаад ярьсан нь дээр хэмээн би үзэж байна” гэж Трамп хэллээ. Ийнхүү тэрбээр Орос улсыг “Их 8”-аас хассаны бурууг өмнөх ерөнхийлөгч Барак Обамад тохлоо. Ерөнхийлөгч Трамп Канадад болсон “Их 7”-ийн уулзалтын дүнгийн бага хурал дээр, Оросыг багтаасан “Их 8” гэх формат “Их 7”-г бодвол илүү үр дүнтэй, утга төгөлдөр байсан гэдгийг мэдэгдсэн.

Мөн тэрбээр: “Орос улс "Их 8”-аас гараагүй, зүгээр л манай зарим нөхөд Сочид болох байсан “Их 8”-ын уулзалтад очихоос татгалзсанаар ийм нөхцөл байдал үүссэн” гэдгийг хэллээ. “Их 8” гэдэг формат 1998 онд анх бий болж, 2014 онд Крымын асуудлаас болж “Их 8”-ын гишүүд Сочи хотноо зохиогдох дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж, Брюссель хотод Оросгүйгээр уулзсанаар “Их 7” болсон. Тухайн үед Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Москва “Их 8”-д эргэн орох талаар ямар нэг алхам хийхгүй, цаашид ч хийхийг хүсэхгүй гэж мэдэгдэж байлаа. Мөн тэрбээр, Москва “Их 20”-ыг арай илүүд үзэж байгаа, “Их 8”-ыг бодвол “Их 20” нь дэлхий ертөнцөд хүчний хуваарилалт ямар байгааг бодитоор харуулдаг гэж мэдэгдсэн.        

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп ямар учраас Оросыг “Их 7”-д буцаан нэгтгэх ёстой вэ? гэдэг талаар тайлбар хийлээ  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
бовуу [49.0.218.xxx] 2018-06-14 19:40
ухаан орж эхэлж байна

Бидэнтэй нэгдээрэй