Умард Солонгост АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-ы уулзалтын талаар ярихдаа улс орны том ялалт гэдгээр ярьж байна. Умардын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ уулзалтын араас тун удахгүй тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээ цуцлагдана гэдгийг цохон тэмдэглэж байна.
Умардын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрын хяналтад байдаг, эрх баригчдын алхмыг шүүмжлэх нь байж боломгүй зүйл, иймээс зарим нэг чухал гэж хэлж болох мэдээллүүд цаг хугацааны хувьд хожуу ирдэг, гэхдээ л Ким Жон Ун удирдагчийн Сингапурт хийсэн шууд дамжуулсан хирнээ уулзалтын талаар, уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг нэг хоногийн дараа маш дэлгэрэнгүй мэдээлжээ. “Умард Солонгосын “Нодон синмун” сонин л гэхэд Трамп, Ким Жон Ун-ы уулзалтыг “зууны уулзалт” гэлээ. Цахилгаан мэдээний төв агентлаг: Трамп АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтыг зогсоох бодолтой байгаагаа илэрхийлж, БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгч, БНАСАУ-ын эсрэг тогтоосон хоригоо цуцлахаар амлалаа” гэж бичиж байна.
Америк, Умард Солонгос хоёр хоёр орон хооронд цоо шинэ харилцаа тогтооно гэдэгт умардын ард иргэд итгэлтэй байгаа ч өнөө маргаашдаа үүнд хүрнэ гэх ямар ч баталгаа байхгүй байгаа билээ. Хэдийгээр БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр хүч чармайлт тавина гэж байгаа ч үүнийгээ яг яаж хийх, ямар аргаар хийх талаар Трамп, Кимийн тохиролцоонд нэг ч үг байхгүй байгаа. Трамп, Ким Жон Ун хоёр Сингапурт уулзсанаар хоёр орон хооронд илэн далангүй яриа хэлэлцээ хийх үүд хаалга үндсэндээ нээгдлээ. Хоёр орны төлөөлөгчдийн яриа хэлэлцээ ирэх долоо хоногоос эхлэхээр болоод байна.
| БНАСАУ-ын ард иргэд ялалтаа тэмдэглэж байна | ||
| Үзсэн: 2910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.