Энэ онд “Донор”-уудын бэлэглэсэн цусаар 11 хүний амийг аварчээ. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг ардаршуулах талархал илэрхийлэх зорилготойгоор Орхон аймгийн ЭМГ, БОЭТ, БОЭТ-ийн цусны төв байгууллагууд хамтран, цусны донорын өдрийг тэмдэглэж, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлж, Орхон аймгийн ЗДТГ-ын шагналаар 5 иргэнийг шагналаа МУ-д цусны 26 салбар банк байдаг бөгөөд нэгдсэн журмаар Донорууддаа талархал илэрхийлдэг уламжлалтай. Орхон аймаг дахь цусны салбар төвд бүртгэлтэй нийт 700 гаруй донор байдаг. Өнгөрсөн жилийн тухайд давхардсан тоогоор 600 удаагийн цус авалтыг 500 гаруй донороос авчээ. 2018 оны эхний 5 сарын байдлаар 250 удаагийн цус цуглуулалт, 200 гаруй донор цусаа хандивласан байна.
Мөн энэ онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг азийн хөгжлийн банкны зээлээр хийж, мөн салбар төвийн байрандаа засвар үйлчилгээг хийсэн. Ингэснээр цус цусан бүтээгдхүүнийг хадгалах 80 литрийн багтаамжтай хөлдөөгч, хөргөгч тус бүр 2 ширхэг,үйлдвэрлэл явуулах боломж бүхий нийт 400 сая төгрөгийн 32 нэр төрлийн аппарат тоног төхөөрөмжийг шинэчилсэн гэдгийг Цусны салбар төвийн их эмч С.Бадрал хэллээ Энэ нь Орхон аймаг дахь цусны салбар төвийн цусны нөөц 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн зр дүнг үзүүлж чадсан юм.
Өнөөдрийн байдлаар 150 нэгж хөлдүү сийвэн байгаа нь 3 сарын хэрэгцээ, улаан эс 40 нэгж байгаа нь 21 хоногийн нөөц юм.Тус нөөцийг бүрдүүлсэн идэвхитэн, хүндэт доноруудын ач гавьяагаар энэ оны эхний 5 сарын байдлаар 130 нэгж сийвэнгээр, амь нас нь эрсдэлтэй 11 хүний алтан амийг авраад байна.
Сурвалжилсан: А.Саранчимэг
| Энэ онд “Донор”-уудын бэлэглэсэн цусаар амь нас нь эрсдэлтэй 11 хүний амийг аварчээ | ||
| Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.