Говь-Алтай аймаг цаг уурын хувьд хатуу ширүүн, хуурайшилт ихтэй аймгийн тоонд багтдаг. Энэ ч утгаараа аймаг газар нутгийн онцлогоос шалтгаалаад ногоон байгууламж муутай. Тиймээс өөрсдийн хүчээр ногоон байгууламжтай болох зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Эхний ээлжид говийн нөхцөлд тэсвэртэй ургамлын судалгааг хийгээд тариалалт эхэлжээ .Бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны хавраас эхэлсэн байгаа . Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ногоон Алтай" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 12000 мод таригдаж эхэлжээ.
Ногоон хот байгуулахад иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй гэдэг үүднээс энэхүү ажлын хүрээнд түр 100, байнгын 60 ажлын байр нэмэгдэж ажилгүй, ажил хайж байгаа иргэдийг хамруулаад байгаа талаар мэдээлэл өглөө. Ойн зурвас байгуулан уур амьсгалыг зөөлрүүлж, салхины хамгаалалтыг бий болгон, эрүүл эко орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд ажил явагдаж байна. Мөн БНХАУ-ын Ганьсу мужийн Зючиань хотын Субэй Монгол үндэстний өөртөө засах хошууны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзаж, мод тарих хөтөлбөрийн хүрээнд газрын хөрсний шинжилгээ авчээ. Мөн аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Алтай хотын Тохижилт үйлчилгээний газрынхан болон ногоон байгууламж болон хүлэмж эрхлэгч нийт 50 хүнд сургалт зохион байгуулж, туршлага солилцсон байна.
Алтай хотын төвийн ногоон байгууламжийг сайжруулах сэргээх ажилд тодорхой төсөв хөрөнгийг тусгаж ажлын байрыг нэмэгдүүлжээ. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс төрөлх Алтай хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл эко ногоон хот болгох зорилгоор мод бут, сөөг тарьсан. Цаашид Алтай хот байгалийн унаган төрхийг хадгалсан, өнөө болон ирээдүй хойч үеийнхэн ая тухтай, амгалан тайван, түүх, соёлын бахархалт өлгий нутаг болох зорилт тавин ажиллаж байна.
| "Ногоон Алтай" хөтөлбөрийн хүрээнд Алтай хотод 12000 мод тарьжээ | ||
| Үзсэн: 1724 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.