2016-2020 онд Орхон аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу хашаандаа хаус дэд хөтөлбөрийг 2017 оны 12 сард баталж хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 1.3 тэрбум төгрөгийг иргэдэд хөнгөлөлттэй зээлээр олгохоор төлөвлөгдсөн байна.
Орхон аймаг нь 28.000 мянган өрхтэй бөгөөд үүний 57 хувь нь гэр хороололд амьдардаг. Хашаандаа хаус хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн 30 хувийг төвийн дулааны шугамд холбоно гэж төлөвлөжээ. Эхний ээлжид уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн 30 хувийг ус дулааны шугамд таван хос шугамд холбогдох боломжтой. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 3 тэрбум төгрөг байх бөгөөд энэ онд 1,3 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр иргэдэд олгоно. Эхний ээлжид Наран, Рашаант, Уртын гол багийн өрхүүд гудамжаараа нийлж, хүсэлт гаргаж дулаанд холбогдох боломжтой. Учир нь эдгээр багууд руу МОН 2301 төслийн хүрээнд дулааны шугам орсон учир айл өрхүүд хашаа руугаа татаж холбогдох юм
Тухайн багийн айл өрхүүд заавал гудамжаараа нийлж хүсэлтээ гаргах ёстой. Эхний ээлжид АЗТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэст хандаж, Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иаар техник эдийн засгийн үндэслэлээ гаргуулан, дараа нь төрийн банк болон голомт банкнаас зээл гаргуулна. Иргэн 15 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувиас илүүгүй хүүтэйгээр, зээл хэлбэрээр авах боломжтой. Хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах иргэд дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай юм.
Уг хөтөлбөр нь МОН 23 01 төслийн хүрээнд дулааны шугам холбосон багуудын айл өрхүүдийг эхний ээлжид холбох бөгөөд өнөөдрийн байдлаар Наран багт 5 гудамж, Шанд, Баянцагаан, Уртын гол багуудад цөөн тооны гудамжнуудыг холбоод байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын ард иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм.
| Орхон аймгийн гэр хорооллын зарим багууд Хашаандаа хаус хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ | ||
| Үзсэн: 1847 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.