1991 онд Югослав улс задарсны дараа дэгдсэн үйл явц Балканы хувьд зөвхөн эдийн засгийн уналт, цус асгаруулсан дайн болоод зогсохгүй шинээр бий болсон бүгд найрамдах улсуудыг хөршүүдийг нь гомдоолгүй хэрхэн зөв нэрэлхэв гэдэг маргаан болсон билээ. Үүний нэг тод жишээ Бүгд найрамдах Македони улс юм.
Македони гэдэг маш өргөн нэршил, жишээлбэл эртний Македони гэж бий, энд алдарт Александр Македонскийн эх орон эртний Грек улс байршиж байлаа. Өнөөдөр энэ түүхэн газарт Албани, Грек, Македони, Болгар, Серби гэсэн 5 улс байршиж байна. Энэ 5 дотроос вардарын Македони гэгч газар зүйн мужийг бараг бүтнээр эзлэх болсон Македони улс л Грекийн улсын хувьд гарт орсон өргөс мэт болоод байна. Грекийн засгийн газрын үзэж байгаагаар, 1991 онд Югослав улс задран унахад бий болсон улсыг Македони гэж нэрлэсэн нь түүхэн бшс нутаг Македонийг нэг улс дангаар ноёрхон эзлэхэд хүргэж байгаа, гэтэл үнэн хэрэг дээр Эртний Македони улсын газар нутгийн 51 хувь нь Грек улсад байдаг юм байна. Бүгд найрамдах Македони улс 1991 оны 9-р сард тусгаар тогтнолоо зарласан, ингээд 1993 онд тус улсыг НҮБ-ын гишүүн болгох үеэр Гректэй дэгдсэн маргаанаас болж тус улсыг НҮБ-д хуучин югославын бүгд найрамдах Македони улс гээд нэгтгэжээ.
Энэ цаг үеэс хойш юу ч өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн, ингээд байж байтал 2017 оны сүүлээр Скопье, Афин хоёр гэнэт асуудлыг аль болох хурдан шийдэх шийдэлд хүрсэн, Македоны ерөнхий сайд Зоран Заев нэрээ өөрчлөх асуудлаар улс орондоо бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Энд Бүгд найрамдах шинэ Македони, бүгд найрамдах умард Македони, бүгд найрамдах дээд Македони, Вардарын бүгд найрамдах Македони улс гэсэн хувилбарууд яригдаж байна. Сая Скопье, Афин хоёр Бүгд найрамдах умард Македони улс гэсэн нэрэн дээр тогтож байгаа нь энэ сарын эхээр тодорхой болсон. Гэтэл Македоны ерөнхийлөгч Гёрге Иванов Грек улстай улс орныхоо нэрийг өөрчлөх тохиролцоонд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдлээ. Орос, АНУ болон дэлхийн 130-аад улс орон Бүгд найрамдах Македони улс гэдэг нэрийг хүлээн зөвшөөрдөг ч тэд бүгд Скопье, Афин хоёр ямар шийдвэрт хүрнэ түүнийг хүлээн зөвшөөрөхөөр амлаад байгаа.
| Хуучин Югославын нэг бүгд найрамдах улсын нэрийн талаарх маргаан шийдэгдэж магадгүй | ||
| Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.