Энэ оны эхний 5 сард хятадын хөрөнгө оруулагчид анх удаа дэлхийн 149 орны үйлдвэрийн газар, пүүс, компаниудад 47,89 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38,5 хувиар их байгаа юм. БНХАУ-ын Арилжааны яам энэ тухай мэдээлж байна.
Яамны тараасан статистик тоо баримтаас үзэхэд: Хятад улс энэ оны 1-5-р сард хилийн чанадад 56,88 тэрбум долларын үнэ бүхий барилгын ажил хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,9 хувиар их байна. Мөн энэ хугацаанд 85,49 тэрбум долларын үнэ бүхий шинэ гэрээнд гарын үсэг зуржээ. Арилжааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэний хэлснээр, энэ оны эхний 5 сард Хятад улсын “бүс ба зам”-ын дагуух орнуудтай хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаа тогтвортой урагшилсан байна. Энэ хугацаанд хятадын үйлдвэрийн газрууд “бүс ба зам”-ын дагуу орших 54 оронд 5,93 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Хятадын гадаад хөрөнгө оруулалтын гол урсгал лизингийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ, боловсруулах аж үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэх салбарт чиглэсэн байна. Энэ оны эхний 5 сард эдгээрт гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 29,9%, 15%, 12,3%, 7,6% тус тус оногдсон байна. Арилжааны яамны мэдээгээр, эхний 5 сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 24 мянга 26 үйлдвэр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97,6 хувиар их байна.
| Хятад улсын хилийн чанадад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 38,5 хувиар өсчээ | ||
| Үзсэн: 1438 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.