БНХАУ-ын төрийн зөвлөл цаашид эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг нээлттэй, тогтвортой болгох зорилгоор гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаар болсноо зарлаж байна. Хятадын засгийн газрын вэб-сайтад бичиснээр: Хятад улс гадны хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлд нэвтрэх боломжийг нь илүү их нээлттэй болгох зорилт тавьж байгаа юм байна.
Хятадын төрийн зөвлөлийн үзэж байгаагаар, санхүүгийн салбарын ил тод байдал тогтвортойгоор өргөсөн тэлэх юм байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татах уур амьсгал эрүүл, улам боловсронгуй болно гэдгийг хятадын төрийн зөвлөл амлаж байна. Ингэхийн сацуу Хятад улс гадны хөрөнгө оруулагчдад тус улсын төв болон баруун бүсийн нутагт илүү их хөрөнгө оруулахыг, мөн хөдөө аж ахуй, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, боловсруулах үйлдвэрлэл, төрөл бүрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна.
Хятадын засгийн газар хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хамгаалах тал дээр их ажил хийнэ гэдгээ мэдэгдэж байна. Мэдээж хэрэг энд оюуны өмчийг хамгаалах, хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн эсрэг тэмцлийг чангатгах зүйл яригдаж байгаа бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэхээр болж байна.
| Хятад улс гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ дэвшүүллээ | ||
| Үзсэн: 1742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.