Үндэсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Говь ХК болон Гоёо компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар төлөвлөжээ. Тэгвэл өнөөдөр шав тавих ёслолын ажиллагаа Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо.
Монгол улс ойролцоогоор 9500 тонн түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлж 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортолдог. Үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод болон гадаадын хэрэглэгчдэд түгээдэг байна. Тиймдээ ч Говь ХК болон Гоёо ХХК түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилжээ. Ноолуурын анхан шатны үйлдвэр нь 4000 тонн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тонн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай юм. Төслийн эхний барилгыг Долоон болдог ХХ компани гүйцэтгэж ирэх 10-р сарын 1 нд ашиглалтад оруулах юм байна.
Мөн түүхий эдээ бэлтгэхдээ орон нутгийн малчид болон үйлдвэрийн байранд хүлээн авах гэсэн хоёр шугамтай байна.Төслийн үр дүнд эхний ээлжид 470 гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутаг, улс орны эдийн засаг болон экспортыг дэмжих онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа юм. Цаашлаад цогцолбор үйлдвэр баригдсанаар орон нутгаас 2000 ажлын байр бий болно гэдгийг холбогдох хүмүүсээс хэлж байна.
| 2000 хүнийг ажлын байраар хангах ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг байгуулна | ||
| Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.