Өчигдөр, Грек болон Македоны гадаад хэргийн сайд нар Македон улсын нэрийг “Умард Македоны бүгд найрамдах улс” болгож өөрчлөх тохиролцоонд гарын үсэг зурлаа. Ингэснээр, бараг сүүлийн 30 жилийн туршид үргэлжилсэн Балканы хойг дахь маргаан эцэс болж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шинэ нэрний асуудлаар талууд тохиролцоонд хүрч, гарын үсэг зурах ёслол, Македон, Грек, Албани улсын хил дээр орших Пресла нуурын эрэг дээр боллоо. Ёслолын ажиллагаа болж байсан газраас, 15 км-ийн зайд орших Грекийн тосгоны иргэд энэ үйл ажиллагааг эсэргүүцэж цагдаа болон иргэдийн хооронд бага хэмжээний мөргөлдөөн үүссэн байна.
Мөн, Македон улсын шинэ нэрний асуудлаар Грект олон нийтийн дунд энэ нэрийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх асуудлаар, энэ амралтын өдрүүдэд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийт оролцогчдын 70 хувь нь Македон хэмээх нэрийг бүхэлд нь хасахыг шаардсан байна. Үүнээс гадна Македоны ерөнхийлөгч Гёрге Иванов Грек улстай улс орныхоо нэрийг өөрчлөх тохиролцоонд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь 2 орны холбогдох дээд албан тушаалтнууд нэр өөрчлөх асуудалд тохиролцоонд хүрч чадсан ч ард иргэд нь зөвшөөрөхгүй байна гэж евроньюс агентлаг мэдээлж байна.
Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн эхээр засгийн газар хоорондын тохиролцооны дагуу зөвхөн умард хэмээх тодотголыг нэмж өөрчлөх тохиролцоонд хүрсэн мөн 2 орны гадаад хэргийн сайд нар ч тохиролцоог баталгаажуулж гарын үсэг зурлаа, гэхдээ одоо 2 улсын хууль тогтоох дээд байгууллага парламентаар, энэ асуудлыг эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 2 улсын парламент энэ асуудлыг 6-р сардаа багтаад шийдвэрлэх байх гэж харж байна.
Учир нь, Македон улс НАТО болон Европын холбоонд элсэх асуудлыг дахин дэвшүүлэхтэй холбоотой юм байна. Энэхүү нэрний маргаанаас болж Грек улс Македоныг эдгээр байгууллагуудад элсэхэд гишүүний хувиар хориг тавьж ирсэн юм. Хэрвээ Европын холбоо болон НАТО-ийн гишүүн орон болчихвол тус улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа болох юм.
| Умард Македоны Бүгд найрамдах улс болгож нэр өөрчлөх тохиролцоонд гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.