Шууд Chart

Япон, БНАСАУ-ын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг эрэлхийлж байна

2018-06-18 13:54:45

Японы ерөнхий сайд Таро Коно Япон улс болон Умард Солонгосын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг эрэлхийлж байгаа тухай Эн Эйч Кэй телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Түүний хэлж байгаагаар Япон улсын засгийн газар Умард Солонгостой шууд харилцан яриа өрнүүлэх түвшинд хүрэхийг зорьж байгаа бөгөөд харин хэлэлцээ хийх он цаг хугацааг тогтоогүй байна.

Мөн, Сингапурын дээд хэмжээний уулзалтаар  АНУ Умард Солонгостой байгуулсан цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрах гэрээний хүрээнд 47 заалт бүхий шаардлага тавьсан тухай мэдэгдлээ. Өмнө нь Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчлах үеэрээ АНУ энэ цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрах гэх ойлголт дор цөмийн болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгээс үүний дотор химийн биологийн бүх төрлийн баллистик пуужингаас эргэлт буцалтгүй татгалзаж үүний холбогдуулан Умард Солонгост 47 заалт бүхий шаардлага тавьсан Пхеньян энэ ойлголт дор цөмийн зэвсгээс татгалзахгүй тохиолдолд Умард Солонгосын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах боломжгүй гэдгийг анхааруулсан тухай мөн мэдээлсэн байна.

 “АНУ-ын ойлгож байгаагаар Умард Солонгос бүх төрлийн пуужингаа тэр байтугай Японд заналхийлж байгаа пуужингаа устгах ёстой” гэдгийг Японы сайд онцолж байна. “БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх тал дээр энэ асуудлыг тодруулах хэрэгтэй аюулгүй байдлын баталгааг бичгээр өгч болно ингэхдээ АНУ энэ баталгаанд Умард Солонгост халдахгүй, 38-р өргөргийг давахгүй Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагахгүй гэсэн заалт байх ёстой мөн энэ баталгааг олон талт бүтцийн хүрээнд өгч болно энэ асуудлыг цаашид тодруулах хэлэлцэх ёстой” гэж Японы сайд үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-нд Сингапурт уулзаж хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд татгалзсаны хариуд АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохирсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, БНАСАУ-ын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах боломжийг эрэлхийлж байна  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй