Шууд Chart

Японы цаг уурын албанаас дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулж байна

2018-06-18 14:51:53

Японы баруун хэсэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 7 цаг 58 минутад 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болж үүний улмаас 3 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Амиа алдсан 3 хүн нурж байгаа барилгын хананд дарагдаж амиа алдсан байна. Амиа алдсан 3 хүний дотор 9 настай хүүхэд байсан байна. Одоогийн байдлаар байгалийн энэ гамшигт өртсөн бүс нутагт Японы өөрийгөө хамгаалах хүчний ажилтнууд онцгой байдлын алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажлын хүрээнд цахилгаан тасалдаад байсан 170 гаруй мянган өрхийг цахилгаантай болгосон байна. Мөн онгоцны буудлуудын үйл ажиллагааг сэргээсэн байна. Өнөөдөр ажлын эхний өдөр учраас зам болон нийтийн тээвэр маш их ачаалалтай байсан. Сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаанд хаасан байна.

Мөн хурдны галт тэрэг болоод бусад нийтийн тээврийн үйл ажиллагааг харин сэргээгээгүй байна. Мөн хурдны замуудыг хаасан учраас, автомашины түгжрэл саатал үүсээд байгаа тухай мөн мэдээлж байна. Үүнээс гадна Японы цаг уурын албанаас мэдээлж байгаагаар ойрын 2-3 хоногт энэ бүс нутагт дахин газар хөдлөх өндөр магадлалтай байгаа юм байна.

Тиймээс оршин суугчдыг анхаарал болгоомжтой бэлэн байдалд байхыг анхааруулж байна. Мөн байгалийн гамшигт өртсөн энэ бүс нутагт их хэмжээний бороо орж байгаа учраас иргэдийг хөрсний гулгалтаас мөн болгоомжлохыг анхааруулж байна.

Бид Осака дахь монголчуудын холбооноос мэдээлэл тодруулахад тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ гамшигт өртөөгүй байна. Өртсөн гэсэн мэдээлэл алга хэмээн мэдээлж байна.

At least 3 dead in Osaka quake зурган илэрцүүд

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы цаг уурын албанаас дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулж байна  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2018-06-20 10:59
Мөн......мөн..... байна...... байна......?

Бидэнтэй нэгдээрэй