Өнгөрсөн Ням гаригт Колумб улсын ард иргэд, шинэ удирдагчаа сонголоо. Энэ удаагийн сонгуульд Колумбийн “Ардчилсан төв” барууны үзэлт намаас нэр дэвшигч Иван Дуке ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулжээ. Эхний шатанд ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэн нь ч, 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас, ийнхүү 2 дахь шатны сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан байна.
Иван Дуке 2 дахь шатны сонгуульд нийт сонгогчдын 53,97 хувь буюу 10,3 сая сонгогчийн санал авч ялалт байгуулсан бол түүнтэй өрсөлдсөн Колумбийн нийслэл Богота хотын дарга асан зүүний үзэлт эвслээс нэр дэвшигч Густаво Петро 41,81 хувийн санал авсан байна.
Одоогийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын 2 дахь бүрэн эрхийн хугацаа ирэх 8-р сард дуусна. Харин Иван Дуке 8-р сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр, түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2022 оны 8-р сар хүртэл үргэлжилнэ. Колумбын үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгч 2 удаа сонгогдох эрхтэй байдаг. Тийм учраас Хуан Мануэль Сантос энэ удаагийн сонгуульд дэвшээгүй юм. Колумб улсад 2010 онд Хуан Мануэль Сантос ерөнхийлөгчөөр анх сонгогдсон цагаасаа хойш нэлээд олон өөрчлөлтийг хийж, ард иргэдийн талархлыг хүлээгээд байсан юм.
| Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуульд Иван Дуке ялалт байгуулжээ | ||
| Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.