Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төвийн бүсийн аймгуудын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан сургалт, уулзалтыг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа.
МСНЭ-ээс сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө сэтгүүлчид, ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор орон нутгийн бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд нийт 60 гаруй хүнийг хамруулсан төвийн бүсийн сургалтыг Дархан-Уул аймгийн салбар зөвлөл гурван хоногийн хугацаатай амжилттай зохион байгууллаа.
МСНЭ-тэй хамтран зохион байгуулсан тус сургалт нь санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг хангахын тулд ёс зүйн, өөрийн зохицуулалтын туршлага, кейсүүдийн талаар хүргэх, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоо хэрхэн ажилладаг гэх мэт сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжлийг хангахад чиглэгдсэнээрээ онцлог байлаа.
Сургалтаар “Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь” сэдвээр МСНЭ-ийн хуулийн зөвлөх Г.Балжмаа, “Цахим сайт ажиллуулах боломжууд ба шүйцэтгэх удирдлагын төлөвлөлт” сэдвээр МСНЭ-ийн үүйцэтгэх захирал Э.Болортулга, “Олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт”-ыг МСНЭ-ийн гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Элбэрэл, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд” сэдвээр МУБИС-ийн НУТ-ийн эрхлэгч, доктор Ж.Батбаатар, “Сонин сэтгүүлийн дизайн ба Сошиал медиа маркетинг” сэдвээр “Өдрийн сонин”-ы компьютер, эх бэлтгэлийн төвийн дарга Я.Баярбаатар, “Гэрэл зургийн анхан шатны мэдлэг олгох фото зургийн сургалт”-ыг МСНЭ-ийн Дархан салбарын гишүүн, Монголын гэрэл зурагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчдын хойд бүсийн “Нарыг хайрла” клубын тэргүүн Г.Анхбаяр нар бэлтгэн хүргэлээ.
Энэ удаагийн сургалтын илтгэл бүр үр өгөөжтэй байсныг оролцогчид онцлоод цаашдаа мэдлэгт нэмэр болж хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгах талаар ярьж байсан юм.
Төвийн бүсийн аймгуудын 60 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан тус сургалтыг зохион байгуулахад МСНЭ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан болон Дархан-Уул аймаг дахь ШШГГ хамтран ажиллалаа.
| МСНЭ-ээс төвийн бүсийн аймгуудын хэвлэл мэдээллийн ажилтны сургалт зохион байгууллаа | ||
| Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.