Өчигдөр өглөө Улаанбаатар- Замын Үүд чиглэлийн суудлын галт тэрэг эвдэрч 2 цагийн турш саатсан бол үргэлжлүүлэн Замын-Үүд Эрээний чиглэлд зорчигч тээвэрлэдэг 69 машины жолооч нар хил хааж эсэргүүцэл үзүүлсэн байна. Энэ эсэргүүцлийн арга хэмжээ оны өмнөөс тайван замаар эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар төр, засгийн зүгээс үр дүнтэй шийдвэр гаргаагүй учир жолооч нар дахин эсэргүүцлээ илэрхийлж хилээр ГАРАХ гэж буй зорчигч тээврийн хэрэгсэл, иргэдийн замыг хаасан байна. УАЗ
-469 машины жолооч нар БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас шаардаж буй тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулаагүй, тээврийн хэрэгсэлд зорчигчдын гар тээшийг ачуулахгүй байгаа гэсэн шалтгаанаар 31 жолооч эрхээ хасуулсан учир Монгол улсын шалган нэвтрүүлэх гурвын хаалтын замыг хаасан байна. Мөн энэхүү жагсаал цуглаанаас болж жолооч, цагдаа нарын дунд үл ойлголцол үүсч хэд хэдэн иргэд гэмтсэн байдалтай байлаа.
Энэ асуудлаас болж БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу хил нэвтрэхэд 200-300 юань үнэ ханштай болж цөөхөн тооны иргэд орж ирсэн бол, үлдсэн 100 гаруй иргэд Эрээний вокзал дээр оочерлосон, мөнгө төгрөгөө үрчихсэн маргааш яах болоо гэсэн горьдлоготой хүлээлтийн байдалтай байгаа талаар Эрээнд байгаа Монголчууд мэдээлэл өгч байлаа. Харин Эрээний консулын газар шуурхай арга хэмжээ авч өчигдөр оройн 00.59 цагт хөдлөх Бээжин-Москва чиглэлийн галт тэргэнд хил рүү орж чадаагүй 110 хүнийг суулгаж өгсөн байна.
Мөн өнөөдөр өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн 3-ын хаалт, чөлөөт бүсийн гадна талбайд хууль бус цуглаан хийж цугларсан иргэдийг тус сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/189 дугаартай захирамжийн дагуу ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газар, Тусгай ажиллагааны газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газар, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Хилийн 0108 дугаар анги, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын оролцоотойгоор албадан тараах ажиллагааг явуулж, хилийн боомт, чөлөөт бүсийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн чөлөөлж хэвийн ажиллагаанд орууллаа.
| УАЗ-469 машины жолоочид багаждаа ачаа тээвэрлэх боломжийг олгож өгөхийг шаардаж байна | ||
| Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.