Шууд Chart

Гэр хороололд амьдарч буй иргэд өөрсдөө орчноо үлгэр жишээ тохижуулж байна

2018-06-20 14:21:11

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн иргэд өөрсдийнхөө амьдарч буй орчноо төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр засаж бусад иргэддээ үлгэр жишээ болж байна.

“Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан сумын 15 дугаар багийн иргэдийн дэмжлэгтэйгээр “Шинэ гудамж 1” төслийг 2013 онд эхлүүлж 2016 оныг хүртэл үргэлжлүүлэн хийсэн. Харин 2017 онд тус багийн мангирт-2 гудамжинд “Шинэ гудамж - 2” төслийг тус гудамжны 11 айлын иргэд, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, БНСУ-ын Бусан хотын Дүнрэ, Ратори клубтэй хамтран нийтдээ 12 сая төгрөгийн төсөвт ажлыг хийсэн байна. Үүнд 450м явган хүний засмал зам, 420 метр блокон хайс, модон хашааг байгуулж иргэд өөрсдөө амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулсан билээ. Харин энэ онд энэхүү төсөл Дархан сумын 15 дугаар багт үргэлжлэн “Шинэ гудамж - 3” төсөл өнөөдөр /2018.06.19/ нээлтээ хийлээ. Нээлтэд Улсын их хурлын гишүүн Д.Хаянхярваа болон зохион байгуулагчид, оршин суугчид дэмжлэг үзүүлж буй аж ахуй нэгж байгууллын төлөөлөл оролцлоо.

Энэхүү ажлын гол онцлог нь иргэд оршин суугчид амьдрах орчноо сайжруулахад олон нийтийн байгууллагатай хамтран бага өртгөөр чанартай бүтээн байгуулалтыг хийж байгаад оршиж байгаа юм. Шинэ гудамж 3 төсөлд Дархан сумын 15 дугаар багийн 37-н өрх хамрагдаж байгаа бөгөөд тэд замаа засан гудамжаа гэрэлтүүлж, мод тарьж хашаалуулах, камержуулах ажлыг хийх болсондоо сэтгэл хангалуун байлаа.

Цаашдаа энэхүү төслөө үлгэр жишээ болгон орон даяар хэрэгжүүлж хэрхэн өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо сайхан болгох аянг өрнүүлэх томоохон зорилтыг зохион байгуулагчид өмнөө тавьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хороололд амьдарч буй иргэд өөрсдөө орчноо үлгэр жишээ тохижуулж байна  
Үзсэн: 2790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй