Шууд Chart

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт Вашингтоныг дэмжиж байгаа гэдэгт найдаж байна

2018-06-20 13:55:55

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Орос болон Хятад улс БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох Вашингтоны хүч чармайлтыг дэмжиж байгаа гэдэгт найдаж байна. Тэрбээр Дэтройт хотын эдийн засгийн клубд үг хэлэхдээ ийнхүү мэдэгджээ.

“Би Сингапурын түүхэн уулзалтын дараа Бээжинд очиж, дараа нь оросын гадаад хэргийн сайдтай утсаар ярьсан, тэд хилийнх нь ойролцоо цөмийн зэвсгийн аюул заналыг үгүй хийх боломж гарч ирж байгаад сэтгэл ханамжтай байна лээ, тэд эртнээс л үүнийг хүсэж эрмэлзэж байсан ч үүнийг хангах хөдөлгөгч хүч дутаж байсан гэдгийг хэлж байна, хэдийгээр бидний ашиг сонирхол олон зүйл дээр зөрж байгаа ч бид Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох гэдэгт байгаа гэдэгт би итгэлтэй байна, Орос, Хятад хоёр бидний хүч чармайлтыг бүрэн дэмжиж байгаад найдаж байна” гэдгийг ноён Помпео онцоллоо.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга: “АНУ, БНАСАУ хооронд дахин дээд хэмжээний уулзалт болох уу?” гэсэн асуултад: “энэ талаар надад одоогоор хэлэх зүйл алга, бидний өмнө маш их ажил байна” хэмээн хариулсан байна. Түүний хэлж байгаагаар: Умард Солонгосын удирдагч улс орноо цөмийн зэвсэггүй болгох маш том үүрэг амлалт аваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт Вашингтоныг дэмжиж байгаа гэдэгт найдаж байна  
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй