Шууд Chart

Берлин, Ром хоёр дүрвэгчдийн хямралыг хамтран шийдэх бодолтой байна

2018-06-20 14:15:02

Италийн ерөнхий сайд Жузеппе Конте европын холбоонд хандаж, дүрвэгчдийг хуваарилах, европын холбооны хилийн хамгаалалтыг чангатгах тал дээр илүү эв нэгдэлтэй байхыг уриаллаа. Сая Конте Берлинд канцлер Ангела Меркельтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн бөгөөд хатагтай Меркель эв нэгдэлтэй байх гэдэг Италийн ерөнхий сайдын санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Конте канцлертай уулзахын өмнө европын холбооны гишүүн орнуудаас дүрвэгчдийг хуваарилах тал дээр илүү их эв нэгдэлтэй байхыг шаардсан. Үүнийг шийдэх хамгийн сайн арга бол дүрвэгчдийг эх оронд нь эсвэл цагаачлах замд нь дайралдсан эхний улсад байрлуулах явдал гэж Италийн ерөнхий сайд үзэж байна. Мөн тэрбээр цагаач дүрвэгчдийг Европ руу гаргадаг гэмт бүлэглэлүүдтэй хатуу чанга тэмцэхийг уриаллаа. Хатагтай Меркелийн хэлж байгаагаар, европын гишүүн орнуудад европын хилийн Фронтекс албаны үйл ажиллагааг сэргээж, чангатгах хэрэгтэйг тэмдэглэж байна. Мөн түүний үзэж байгаагаар, Африк тивд тухайлбал Ливид дүрвэгчдэд орогнол олгох асуудлын хууль эрхг сайтар судлах хэрэгтэй юм байна. Контегийн хэлснээр, Ром европын холбооны гишүүн орон хооронд дүрвэгчдийн дарамтыг ижил тэнцүү, шударгаар хуваарилахад тавьж буй Герман улсын хүч чармайлтыг өндөр үнэлж байгаа ч европын холбооны аль оронд орогнол олгох тухай Дублины баримт бичгийг эргэн авч үзэх хэрэгтэй байгаа юм байна.

Өмнө нь энэ асуудлыг дүрвэгч европын холбооны нутаг дэвсгэрт анх орж ирж, орогнол олгохыг хүссэн өргөдөл өгсөн оронд шийдэж байсан бол 2015 онд хууль бус цагаач, дүрвэгчдийн урсгал нэмэгдэж, зарим нэг улс орон дүрвэгчдэд дарагдсанаар энэ асуудлыг эцсийн шатанд хүртэл шийдэж чадалгүй өнгөрсөн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Берлин, Ром хоёр дүрвэгчдийн хямралыг хамтран шийдэх бодолтой байна  
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [88.130.48.xxx] 2018-06-20 23:19
Eroviin holboo Oros ulstai Putintai heleltseer hiigeed 1 durvegtid zoriulah möngiin ögööd Sibirt bairshuulah heregtei... 3n jiliin dotor eh orondoo butsaj geed uilan duugaraad butsanaa

Бидэнтэй нэгдээрэй