Шууд Chart

БРИКС-ын дээд хэмжээний уулзалтад Аргентин, Индонез, Египет, Ямайк, Туркийн удирдагчид оролцоно

2018-06-20 14:36:15

Энэ сарын 25-27-нд Йоханнесбург хотод болох БРИКС-ын дээд хэмжээний уулзалтад Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд африкийн бүгд найрамдах улсын удирдагчдаас гадна Аргентин, Индонези, Египет, Ямайка, Туркийн төр, засгийн тэргүүн нар оролцох нээ. Өмнөд африкийн бүгд найрамдах улсын гадаад хэрэг, хамтын ажиллагааны орлогч сайд Лавеллин Лэндерс энэ тухай мэдээллээ. Нэмэгдэж оролцох оролцогчдыг сонгохдоо тухайн орон олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад ямар үүрэгтэйгээр оролцдогийг нь тооцсон юм байна.

Аргентин улсыг “их 20”-ыг даргалж байгаагийн хувьд, Индонез улсыг Өмнөд африкийн бүгд найрамдах улсын хамт Ази, африкийн орнуудын стратегийн түншлэлийн байгууллагыг даргалдгийн хувьд, Египет улсыг “77 нэмэх нь Хятад” гэх бүлгийг даргалдгийн хувьд, Ямайкийг Карибын хамтын нийгэмлэгийн даргын хувьд, Турк улсыг Исламын хамтын ажиллагааны байгууллагын даргын хувьд энэ удаагийн уулзалтад оролцуулахаар болсон байна.

Мөн уулзалтад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш урилгаар оролцох юм байна. Ноён Лэндерсын хэлснээр, Ангол, Габлон, Замбийн ерөнхийлөгчид урилгаар оролцох юм байна. Ер нь бол Ази, Африк, Латин Америкийн бүс нутгийн байгууллагын гишүүд 2013 оноос хойш БРИКС-ын дээд уулзалтад байнга уригдан оролцож байгаа билээ. БРИКС-ын энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх гол сэдэв мөргөлдөөнийг шийдвэрлэх нэгдмэл механизм боловсруулж батлах, вакцин үйлдвэрлэх төв байгуулах, жендерын уулзалт зохион байгуулах, аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгалтай холбогдуулан эдийн засгийг төлөвлөх салбарт хамтран ажиллах гэсэн сэдэв байх нээ.                               

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БРИКС-ын дээд хэмжээний уулзалтад Аргентин, Индонез, Египет, Ямайк, Туркийн удирдагчид оролцоно  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй