Шууд Chart

Хүний авъяас тэтгэвэрт гардаггүй

2018-06-21 12:01:56

Төв аймгийн 27 сумын ахмад энэ сарын 20-нд цэнгээнт бүжгээр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 29 хос 60 гаруй ахмад авъяасаа сорьсон байна.

Хүний нас тэтгэвэрт гардаг болохоос авъяас гардаггүй гэсэн үг бий. Ахмадууд “Бид  бүжгээр хичээлэснийхээ үр дүнд 10 насаар залуу харагддаг” гэсээр угтав. Тэд залуу хүнээс дутхааргүй бүжиглэж 3-4 төрлийн бүжгээр хоорондоо өрсөлдсөн юм. Хамгийн багадаа долоо хоног бэлдэж тэмцээнд ач холбогдол өгч оролцсон байна. Хүн дасгал хөдөлгөөн хэдий чинээ сайн хийж чадна тэр чинээгээрээ урт насална гэдгийг ч онцолоо. 

Цэнгээнт бүжгийн тэмцээний шилдгийн шилдэг хосоор Мөнгөнморьт сумын оролцогч Б.Бямбаням, Н.Баярнямбуу нар шалгарсан бол Зуунмод сумын оролцогч Л.Мандах, Ж.Зогсоолжаргал нар нэгдүгээр байр эзлэв.

Харин Эрдэнэ сумын оролцогч Ц.Эрдэнэбилэг, Д.Даваахүү нар дэд байрыг эзэлж Батсүмбэр сумын оролцогч Л.Батбаяр, Н.Туяа нар гуравдугаар байрт шалгарлаа.

Дашрамд дурдахад Төв аймгийн хэмжээнд 12 мянга гаруй ахмад настан байдаг. Тэднээс 27 сумандаа 100 гаруй ахмад зөвлөн туслах үйлчилгээг явуулдаг аж.

Үүнээс 27 суманд 42 ахмаду 1500 гаруй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Аймгийн ахмадын холбооноос 30 жилийн ойн хүрээнд ахмадууддаа зориулсан үр дүнтэй олон арга хэмжээг авна гэдгээ хэлэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүний авъяас тэтгэвэрт гардаггүй  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй