Говь-Алтай аймагт анх удаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэргэжилтэн багш нар хүрэлцэн ирж, орон нутаг дахь бизнес эрхлэгчид болон аймгийн удирдлагуудтай хамтарсан “Business breakfast” арга хэмжээг зохион байгууллаа.
Үүнд орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран бизнес эрхэлж байгаа хувиараа аж ахуй эрхлэгчдэд зориулсан юм.
Арга хэмжээний хүрээнд аймгийн засаг дарга С.Гансэлэм “Business breakfast” хэлэлцүүлэг уулзалтыг хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн хүрээнд зохиож төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил арга хэмжээг танилцууллаа.
Уулзалт хэлэлцүүлгээр дамжуулан орон нутагт бизнес эрхлэгчдэд тулгардаг хүндрэл бэрхшээл болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Говь-Алтай аймгийн тухайд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт 2017 онд багагүй хийгдсэн байдаг.
Бизнес эрхлэгчид хэлэлцүүлэг үр өгөөжтэй харилцан туршлага солилцох боломж нээлттэй байгааг онцолж байлаа.
| Говь-Алтайд анх удаа “Business breakfast” арга хэмжээг зохиогдлоо | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.