Энэ сарын 12-нд Сингапурын Сентоза аралд АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүн нарын анхны түүхэнд дээд хэмжээний уулзалт амжилттай болсныг баталж, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан.
Талууд дээд хэмжээний уулзалтаар Солонгосын дайны үеэр олзлогдсон, сураггүй алга болсон, амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг АНУ-ын талд шилжүүлэх тухай тохиролцоонд хүрсэн юм. Умард Солонгосын тал энэ тохиролцооныхоо дагуу 200 цэргийн шарилыг АНУ-ын талд шилжүүлэн өгсөн тухайгаа мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн ч баатарлаг эрсийнхээ шарилыг хүлээн авснаа саяхан мэдэгдлээ.
1950-1953 оны Солонгосын дайн болон дайн дууссанаас хойш АНУ-ын 7700 орчим цэргийн алба хаагч ор сураггүй алга болсон. Үүнээс 5300 орчим цэргийн шарил Умард Солонгосын нутаг дэвсгэрт байдаг гэж Батлан хамгаалах яам нь үздэг.
Харин Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд тус улсад АНУ-ын 200 цэргийн шарил байгааг өмнө нь мэдэгдэж байсан. Тиймээс эхний ээлжинд эдгээр 200 шарилыг АНУ-ын талд шилжүүлэхээр болсон байна.
Шарилуудыг хоёр Солонгосын хил рүү зөөвөрлөж, тэндээс Хавай аралд байрлах ДНК-ийн шинжилгээний төвд шилжүүлсэн юм байна.


| Солонгосын дайны үеэр амиа алдсан 200 цэргийн шарилыг АНУ-ын талд шилжүүлэн өглөө | ||
| Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.