Шууд Chart

Японд дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй

2018-06-21 14:50:31

Өнгөрсөн Даваа гарагийн өглөө Японы баруун бүсийн Осака хотод 6.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас таван хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.

Одоогоор байгалийн энэ гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн босгох ажил үргэлжилж байна. Гэхдээ Японы Цаг уурын хүрээлэнгээс ойрын хэдэн өдөр дахин хүчтэй газар хөдлөлт болж болзошгүйг ард иргэддээ анхааруулж, байнгын бэлэн байдалд байхыг сануулсаар байна.

Иймээс газар хөдлөлтийн үеэр нүүлгэн шилжүүлсэн 1100 гаруй иргэн түр хоргодох байрандаа байсаар байна. Ялангуяа газар хөдлөлт өнөөдөр болж магадгүй тухай тус улсын дотоод хэвлэлүүд ард иргэддээ анхааруулж байна.

Хэрвээ дахин газар хөдлөлт болвол өмнөхөөсөө 1.5 магнитудаар илүү хүчтэй, мөн цунами үүсэх өндөр магадлалтай байгаа юм байна. Өнгөрсөн Даваа гарагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Осака хотоос гадна Киото, Хёго, Шига, Нара зэрэг мужуудад ч мэдрэгдсэн байна.

Осака муж бол Японы бусад бүс нутгийг бодоход газар хөдлөлт болох магадлал хамгийн багатай бүсэд тооцогддог. Осака мужийн түүхэнд дээрх тохиолдол нь хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож буй юм байна. Өнөөдрийн байдлаар Япон улсад 8000 гаруй Монгол Улсын иргэд ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөдөг гэсэн тоо байдаг. Харин үүнээс Осака хотод 300 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй   
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй