Шууд Chart

Европын холбоо АНУ-аас авдаг жинс, гутал, тамхи болон вискиний татварыг нэмж байна

2018-06-22 13:01:22

АНУ Европын ган болон хөнгөн цагааны татварыг нэмсэний хариуд Еврокомисс АНУ-аас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний татварыг нэмэхээр болсноо зарлаж байна.

Татвар юуны өмнө төмөр болон ган бүтээгдэхүүн, мөн хэрэглээний бараа, үүний дотор тамхи, бэлэн хувцас, гутлыг хөндөх юм байна. Үүнээс гадна Еврокомиссийн гаргасан барааны жагсаалтад жинс, мотоцикл, бурбон виски багтсан байна.

Шинэ албан татвар өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлнэ. Европын холбооны худалдааны комиссар Сесилия Мальмстрём энэ талаар хэлэхдээ “Европын холбоо ингэхийг хүсээгүй. Гэвч АНУ дангаар Европын бараа бүтээгдэхүүний албан татварыг нэмсэн нь биднийг хариу алхам хийхэд хүргэлээ” гэжээ.

АНУ-ын бараа бүтээгдэхүүний татварыг нэмснээр олох орлого АНУ-ын шинээр тогтоосон үнэ тарифаас үүдэн гарах алдагдлыг нөхнө гэж Европын холбоо найдаж буй юм. Европын холбоо АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10-50 хувийн татвар ногдуулж байгаа. Ингэснээр 1.6 тэрбум долларын ашиг олно гэж тооцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо АНУ-аас авдаг жинс, гутал, тамхи болон вискиний татварыг нэмж байна   
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй