Шууд Chart

Хосэ Валенсия: Ассанж Эквадор улсын Элчин сайдын яаманд мөнхөд орогнох боломжгүй

2018-06-22 13:11:57

Эквадорын Гадаад хэргийн шинэ сайд Хосэ Валенсия “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь тус улсын Элчин сайдын яаманд орогнож байгаад тайлбар хийж, “энэ орогнол мөнхөд биш” гэдгийг анхаарууллаа.

Тэрбээр орогнол мөнхөд үргэлжлэх боломжгүй гэдгийг цохон тэмдэглэж, Эквадор улс асуудлыг шийдэх, эв зүйгээр зохицуулах аргыг эрэлхийлж байгааг дуулгалаа.

Ассанж 2012 онд Шведийн эрх баригчид өөрийг нь АНУ-д шилжүүлэн өгч магадгүй гэдгээс эмээж Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд хандаж, тэр цагаас хойш энд хоргодож байгаа билээ.

2018 оны гуравдугаар сард Эквадор улсын эрх баригчид түүний нийгмийн сүлжээгээр тарааж түгээж байгаа зүйл нь Эквадор улсын Их Британи улстай харьцах харьцаанд, мөн Европын холбооны бусад орнуудтай тогтоосон харилцаанд сөргөөр нөлөөлж болох талтай хэмээн үзэж Ассанжийг гаднах ертөнцтэй ямар ч холбоогүй болгосон билээ.

Дээрээс нь Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено Лондоны Элчин сайдын яамны нэмэлт харуул хамгаалалтыг цуцалсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хосэ Валенсия: Ассанж Эквадор улсын Элчин сайдын яаманд мөнхөд орогнох боломжгүй  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй