ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтаас нааштай үр дүн гарна гэдэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш найдаж, хүлээж байна.
Тэрбээр “Би ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтаас нааштай үр дүн гарна гэдгийг хүлээж байна. Хоёр орон хоорондоо хамтран ажиллах нь дэлхий дахинд энх тайван тогтоох үйл хэрэгт чухал ач холбогдолтой. Хоёр улс ойртсоноор Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх гол багаж хэрэгсэл болох нь дамжиггүй” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровтой уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Гутерриш “Орос улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд олон туйлт дэлхий ертөнцийг бий болгох үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэх ёстой” гээд “ОХУ НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын нэг. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн. Иймээс хүн төрөлхтний төлөө олон туйлт ертөнц байгуулах үйл хэрэгт голлох үүрэгтэй оролцох нь зүйн хэрэг” гэсэн байна.
Тэрбээр орчин үеийн дэлхий ертөнц терроризм, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон асуудал, бэрхшээлтэй тулгарч байгаад анхаарал хандуулж, энэ бүгдийг гагцхүү хамтран даван туулж болно гэдгийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн АНУ Хүний эрхийн зөвлөлд үлдэхийг илүүд үзнэ гээд хүний эрхийг хамгаалах нь НҮБ-ын суурь зарчмын нэг тул энэ салбарт ажил цаашид үргэлжилнэ гэдгийг хэлэв.
АНУ-ын эрх баригчид Хүний эрхийн зөвлөлийг хоёр нүүртэй, асуудлыг бодитоор шийдэх чадамжгүй гэж буруутгасан. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хэйли хүний эрх байнга зөрчигддөг улс орнууд зөвлөлд орох эрхгүй гэж мэдэгдсэн юм.
| Антониу Гутерриш: ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болно гэдэгт найдаж байна | ||
| Үзсэн: 1898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.