Европын холбоо Америкийн бараа бүтээгдэхүүнд нийт 2.8 тэрбум еврогийн татвар ногдуулж байна. Үүнд АНУ-аас орж ирдэг ган болон хөнгөн цагаан, Ливайс жинс, Харлэй Дэвидсон мотоцикл, гутал, бэлэн хувцас, бурбон виски орж байна.
Европын холбоо ийм аргаар Европ, Канад, Мексикээс орж ирдэг ган болон хөнгөн цагааны татварыг нэмэх болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрт хариу барьж байна.
Европын холбооны худалдааны асуудал эрхэлсэн еврокомиссар Сесилия Мальмстрём энэ талаар хэлэхдээ Европын холбоо худалдааны сөргөлдөөнийг шийдвэрлэх гарц эрэлхийлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн.
“Худалдааны дайн дэлхийн эдийн засгийн унагах аюултай тул бид АНУ-тай харилцан ярилцахад хэзээд бэлэн" гэж тэрбээр хэлсэн байна. Хатагтай Мальмстрём үүний өмнө хэлэхдээ "Европын холбоо татвар нэмэхийг хүсээгүй. Гэвч АНУ-ын үйл ажиллагаа ингэхээс өөр аргагүй байдалд оруулсан" гэж тайлбарлаж байлаа.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрвээ европчууд энэ алхмаасаа ухрахгүй бол Вашингтон Европын автомашин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд, автомашины запас сэлбэгт тавих татварыг нэмнэ” гэж сүрдүүллээ.
| Америкийн бараа бүтээгдэхүүний албан татварыг нэмэх Европын холбооны хариу арга хэмжээ үйлчилж эхэллээ | ||
| Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.