АНУ-ын Батлан хамгаалах яам Мексиктэй залгаа хилийг хууль бусаар давахыг завдсан хэргээр саатуулагдсан цагаачдын 20 мянган хүүхдийг Америкийн цэргийн баазуудад байрлуулахыг зөвшөөрчээ. “Ассошэйтэд пресс” агентлаг энэ тухай уламжилж байна. Хэдийгээр энэ талаар албан ёсоор зарлаагүй байгаа ч тохиролцоонд хүрчихээд буй юм байна.
Энд Техас болон Арканзас мужид байрладаг цэргийн баазууд яригдаж байгаа бололтой. АНУ-ын Эрүүлийг хамгаалах яам, Нийгмийн халамжийн газар Батлан хамгаалах яаманд ийм хүсэлт тавьсан юм байна.
АНУ-ын засаг захиргааны энэ алхмын эцсийн зорилго саатуулагдсан хууль бус цагаачид шүүх хэргийг нь хэлэлцэх хүртэл АНУ-ын нутаг дэвсгэрт хүүхдүүдтэйгээ хамт байхад оршиж байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-д цагаачлалын хууль тогтоомжийг зөрчигчид, ялангуяа хилийг хүүхэдтэйгээ давж байгаа цагаачидтай холбоотой асуудлаар багагүй шуугиан дэгдээд байгаа. Саатуулагдсан эцэг, эхүүдийг Америкийн хуулиар баривчилж хорьдог. Харин хүүхдүүдийг нь барьж хорьж болохгүй тул тусгай төвүүдэд байрлуулдаг юм. Үүний дүнд дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 31-ний хооронд 20000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь салгасан явдал Трампыг эсэргүүцэгчдийн зүгээс шүүмжлэлийн давалгаа үүсгэсэн.
Зөвхөн улс төрийн өрсөлдөгчид гэлтгүй мөн намын гишүүд дундаас олон улсын, олон нийтийн зүгээс шүүмжлэл дэгдсэн.
| Пентагон хууль бус цагаачдын 20000 хүүхдийг АНУ-ын цэргийн баазуудад байрлуулахыг зөвшөөрч байна | ||
| Үзсэн: 2041 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.