Шууд Chart

Трамп Ким Жон Уны хэлэлцээ хийх урлагийг өндөр үнэллээ

2018-06-24 12:32:21

АНУ-йн ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны яриа хэлэлцээ хийх урлагийг өндөр үнэлж, аугаа их “ярилцагч” хэмээн мэдэгдлээ. “Хамгийн гол нь юу вэ? гэвэл миний хувьд сайхан сэтгэгдэл төрж, бид хоёрын хооронд сайн харилцаа тогтож, бид 2 маш сайн таарч тохирч байна, тэрбээр хатуухан ч гэлээ маш ухаалаг, хэлэлцээ хийх урлагийг гайхалтай эзэмшсэн хүн юм байна, тэрбээр Умард Солонгосын гэрэлт ирээдүйг харж чадаж байна” гэж Трамп Лас-Вегас хотод үг хэлэхдээ цохон тэмдэглэлээ.

Трампын хэлж байгаагаар, тэрийг ерөнхийлөгчөөр сонгохын өмнө АНУ Умард Солонгостой 50-иад сая хүний амь насанд хүрэх дайн эхлэхнэ үү гэлтэй харагдаж байсан, гэтэл бүх зүйл эсрэгээр эргэж талууд ахиц дэвшилд хүрсэн, энэ нь хүмүүсийн санаж байснаас хурдан, богино хугацаанд болсон байна. Трамп үүний өмнө хийсэн нэг мэдэгдэлдээ: БНАСАУ-ын удирдагчид итгэж, найдаж байгаагаа илэрхийлж байсан. Америкийн төрийн департаментын тэмдэглэснээр: Умард Солонгосын талтай харилцан яриа үргэлжилж байгаа, тун удахгүй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзана, яг хэзээ гэдгийг одоогоор тогтоогүй байгаа юм байна. АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түүхэн уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болсон, уулзалтын дүнд Трамп, Ким Жон Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бус нутаг болгох үйл явцыг эхлүүлж буй баримт бичигт гарын үсэг зурсан.

Ким Жон Ун удирдагч энэ талаар хэлэхдээ: баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг цоо шинээр эхлэх гараа болсон бөгөөд нэг их удахгүй асар их өөрчлөлт болно гэдгийг амласан. Баримт бичигт зааснаар: АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгсөн бол Пхеньян үүний хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэрэгт үнэнч байна гэдгээ нотолсон.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп Ким Жон Уны хэлэлцээ хийх урлагийг өндөр үнэллээ  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
гайхалтай [202.9.42.xxx] 2018-06-24 19:52
КИМ ЖОН УН гайхалтай мундаг суут удирдагч гэдгээ дэлхий нийтэд харуулж зөвшөөрүүлж чадсан залуу удирдагч . Таньд болон танай ард түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе . монгол улс хойд солонгос хоёр өвөг дээдсээсээ найрамлдын гэрээтэй ахан дүүс билээ

Бидэнтэй нэгдээрэй