Шууд Chart

Туркэд ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болно

2018-06-24 14:43:41

Турк улсад ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн нэг нь өнөөгийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган юм. Мөн төрийн тэргүүний сонгуульд Туркийн сөрөг хүчний “Ардын бүгд найрамдах нам”-ын төлөөлөгч Мухаррем Инжэ өрсөлдөж байгаа бөгөөд энэ хүнийг Эрдоганы гол өрсөлдөгч байна гэж ажиглагчид үзэж байна.

Хэрвээ эхний шатанд өрсөлдөгчдийн нэг нь ч 50-иас дээш хувийн санал авч чадахгүй тохиолдолд хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд хамгийн олон саналд авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Хоёр дахь шатны сонгууль 7-р сарын 8-нд болох юм. Гол өрсөлдөөн Эрдоган, Инжэ хоёрын хооронд болох магадлал өндөр байна. Туркийн ерөнхийлөгчийг парламентын адил бүх нийтийн санал хураалтаар 5 жилийн хугацаагаар сонгоно. Турк улсад ийнхүү хугацаанаас өмнө сонгууль зарлан явуулах болсон гол шалтгааныг шинжээчид улс орны эдийн засгийн байдал муудсан, үүнтэй холбоотойгоор нэр хүнд нь унана гэх Эрдоганы болгоомжлол гэдгээр тайлбарлаж байна.

Энэ удаагийн сонгуулийг түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно, учир нь шинэ ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчөөс илүү их эрх мэдэлтэй болно. Парламентын засаглалтай байсан Турк улс ерөнхийлөгчийн засаглалтай болох юм.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркэд ерөнхийлөгчийн болон парламентын хугацаанаас өмнөх сонгууль болно  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй