Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос төрийн тахилгатай болгосон Говь гурван сайхан уулын "Хошуу овоо"-г энэ сарын 22-нд тахиж, тэнгэр тайх ёслолыг үйлдлээ.
Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Хошуу овоо" хайрханыг анх 1721 онд тахиж байсан.
Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Хошуу овоо" хайрханыг анх тахихдаа Монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийн барилдаан зохион байгуулжээ.
Олон зууны түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу 2013 онд Говь гурван сайхан уулын Хошуу овоо хайрханыг төрийн тахилгат хайрхан болгож тахисан.
Таван жилд нэг удаа төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолыг үйлдэхээр болсон ба энэ сарын 22-ны билэгт сайн өдөр "Төрийн тахилгат хайрханы тэнгэр тайх ёслол"-ыг төр, шашны ариун үйлийг хослуулан, ёслол төгөлдөр үйлдлээ.
Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг гэнэ.
Төрийн тахилгат их хайрханы тэнгэр тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд болон Өмнөговь аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг үйлдлээ.
| "Хошуу овоо"-г энэ сарын 22-нд тахиж, тэнгэр тайх ёслолыг үйлдлээ | ||
| Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.