НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Эфиопийн нийслэл Аддис-Абеба хотод нэг хүн амь үрэгдэж, 160-аад хүн хэлмэгдсэн дэлбэрэлтийг эрс зэмлэн буруушаасан тухай дэлхийн байгууллагын хэвлэл мэдээллийн алба уламжилж байна.
"Ерөнхий нарийн бичгийн дарга Эфиопийн Ерөнхий сайд Абий Ахмед цуглаан дээр үг хэлж байхад дэлбэрэлт болсон мэдээллийг сэтгэл түгшин хүлээн авсан. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүчирхийллийг эрс зэмлэн буруушааж байна. Тэрбээр амь үрэгдсэн хүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, хэлмэгдсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүслээ” гэж мэдээлэлд өгүүлжээ.
Эфиопийн нийслэл Аддис-Абеба хотод Ерөнхий сайд Абия Ахмедитйг дэмжигчдийн цуглааны үеэр дэлбэрэлт болсон юм. Арга хэмжээг зохион байгуулагчдын хэлж байгаагаар, гранатыг индрийн зүг шидсэн ч золоор Ерөнхий сайд өртөөгүй байна.
| Антониу Гутерриш Эфиопийн нийслэлд болсон дэлбэрэлтийг эрс зэмлэн буруушаалаа | ||
| Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.