Шууд Chart

АНУ-ын эрх баригчид 500 гаруй хүүхдийг хууль бус цагаач эцэг, эхэд нь эргүүлэн өгчээ

2018-06-25 11:54:35

АНУ-ын эрх баригчид 500 гаруй хүүхдийг цагаачлалын хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан эцэг, эхэд нь эргүүлэн өгсөн тухай АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам мэдээлж байна.

“АНУ-ын хил, гаалийн байгууллага цагаачлалын хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан эцэг, эхээс нь хүчээр салгасан 522 хүүхдийг гэр бүлд нь эргүүлэн өглөө” гэж мэдээлэлд өгүүлжээ.

Мөн ойрын 24 цагт нэмж 16 хүүхдийг эцэг, эхэд нь эргүүлэн өгөхөөр болжээ. АНУ өнгөрсөн дөрөвдүгээр сард цагаачлалын хуулиа чангатгаж, хүүхдийн хамт хил давж ирсэн хууль бус цагаачдаас хүүхдийг нь тусгаарлах шийдвэр гаргасан.

Эрх баригчдын энэ шийдвэр тус улсад маш их эсэргүүцэлтэй тулгарсан юм. АНУ-ын хуулиар эцэг, эхчүүдийг саатуулж, харин хүүхдүүдийг тэднээс тусгаарлаж, тусгай төвүүдэд байрлуулдаг. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 31-ний хоорондох сар гаруйн хугацаанд л 2000 гаруй хүүхдийг эцэг, эхээс нь хүчээр салгасан байна.

Энэ нь Трампыг эсэргүүцэгчдийн зүгээс, тэр байтугай намын зарим гишүүдийн зүгээс, олон улсын олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан. Ингээд Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн лхагва гарагт хууль бус цагаачдын хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гартал эцэг, эхтэй нь хамт байлгах зарлиг батлахад хүрсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын эрх баригчид 500 гаруй хүүхдийг хууль бус цагаач эцэг, эхэд нь эргүүлэн өгчээ   
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй