Шууд Chart

Хятадад 7 тэрбум гаруй ширхэг банкны карт олгожээ

2018-06-25 12:07:53

Хятадын банкны холбооны мэдээлснээр, 2017 оны сүүлийн байдлаар тус улсад 7.03 тэрбум ширхэг банкны карт олгосон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 10.3 хувиар өсчээ. Энэ нь нэг хятад иргэн дор хаяж банкны 5 карттай гэсэн үг юм байна.

Өнгөрсөн онд Хятад улсад банкны төлбөрийн картны тусламжтай 149 тэрбум удаагийн арилжаа, худалдаа хийгдсэн бөгөөд энэ нь 2016 оныхоос 29.4 хувиар өссөн гэсэн үг юм байна. Энэ арилжаа худалдааны нийт өртөг 735 их наяд юань буюу 113 их наяд доллар байна.

“Банкны картны хэрэглээний үзүүлэлт 4 жил дараалан ийнхүү өсөж байна. Энэ өсөлт хэрэглээний зах зээлийн өсөлт, шинэчлэлд маш хүчтэй түлхэлт өглөө” гэж Хятадын банкны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Жуньчун хэллээ.      

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад 7 тэрбум гаруй ширхэг банкны карт олгожээ   
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй