Шууд Chart

Хоёр Солонгосын батлан хамгаалах салбарын хооронд харилцаа холбооны шууд шугам нээх асуудлыг хэлэлцэж байна

2018-06-25 16:09:14

Өмнөд болон Умард Солонгос Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах арга замуудыг хэлэлцэхээр цэрэг армийн түвшинд яриа хэлэлцээ эхлүүлсэн тухай Өмнөд Солонгосын Ариранг телевиз мэдээлж байна. Энэхүү цэрэг батлан хамгаалахын хэлэлцээ нь өнгөрсөн 4-р сард Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаас гарсан тохиролцоог хэрэгжүүлэх ажлуудын нэг хэсэг нь юм байна. Энэ удаагийн уулзалт бол 2 улсын батлан хамгаалах салбарынхан хэлэлцээ хийж байгаа 2 дахь уулзалт болж байна. Сүүлийн 10 гаруй жилд анх удаа армийн генералын түвшинд энэ сарын эхээр, анхны уулзалт болж байсан юм.

Энэ уулзалтаар Солонгосын хойгийн цэрэг армийн хурцадмал байдлыг намжаах, хоёр орны цэрэг армийн харилцаа холбооны шугамыг сэргээх, батлан хамгаалахын сайд нарын хооронд шууд шугам нээх зэрэг асуудлыг голлон хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ, талууд бараг сүүлийн 20-иод жил ашиглаагүй тэнгисийн цэргийн холбооны шугамыг дахин нээх тухай хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ нь баруун зүүн тэнгис дэх харилцаа холбооны суваг юм. Хоёр Солонгос Хамгийн сүүлд 2007 оны 12-р сард хоёр Солонгосын армийн генералууд хооронд яриа хэлэлцээ болж байсан юм байна. Хоёр орны батлан хамгаалах салбарынхан өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 10цагт Өмнөд Солонгосын Гёнги мужид орших, цагаачлалын асуудал эрхэлсэн барилгад яриа хэлэлцээгээ эхлүүлжээ.

Хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч, армийн хурандаа, Чо Ёнг Гюн, Умард Солонгосын талаас Солонгосын ардын армийн дэслэгч генерал Ом-Чанг-Нам тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Хэлэлцээ эхлэхийн өмнө Өмнөд Солонгосын төлөөлөгч Солонгосын хойгт энх тайван байдлын шинэ эрин үеийг авч ирэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Хоёр тал батлан хамгаалахын сайдын түвшинд яриа хэлэлцээ явуулж далай тэнгисийн хил дагуух бүсүүдэд цэрэг зэвсгийн болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх арга замуудыг хэлэлцэх үүднээс генералын түвшинд бэлтгэл уулзалт хийж байгаа нь энэ юм.

Мөн хилийн цэрэггүй бүсэд Солонгосын дайн үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг олж гаргах асуудлыг хэлэлцэж магадгүй юм байна

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын батлан хамгаалах салбарын хооронд харилцаа холбооны шууд шугам нээх асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй