Шууд Chart

Архангайн зургаан суманд шүлхий өвчин гарчээ

2018-06-26 11:07:47

Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон тул аймгийн Засаг даргын захирамжаар дээрх сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Ийнхүү бэлэн байдалд шилжүүлснээр аймаг, сумын томилгоот гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх сумаас бусад газар хэвийн үйл ажиллагаа явагдах ба гарал үүслийн бичигтэй мал мах бэлтгэх, сүү, цагаан идээ зөөвөрлөх, зөвшөөрөгдсөн маршрутаар дамжин өнгөрөх боломжтой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангайн зургаан суманд шүлхий өвчин гарчээ  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.117.xxx] 2018-06-26 11:23
Аймаг сум дамжин хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж морь уралдуулан зугаа цэнгэл хийж малын өвчин тараадаг уяачдын хуулиас дээгүүр давруун занг хэрэвээ монголд төр байгаа ухаантай юм бол дарах цаг болсон,ийм байдалд хүргэсэн морины комисс ч гэсэн дутагдалдаа ил чаддгүй юм бол далдуур дүгнэлт хийхэд илүүдэхгүйдээ.

Бидэнтэй нэгдээрэй