Өнгөрсөн ням гаригт Туркэд болсон Ерөнхийлөгчийн болоод парламентын ээлжит бус сонгуулийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага шударга бус болсон хэмээн дүгнэсэн байна. Тус байгууллага Туркийн сонгуулиудын санал хураалтын явцад ажиглалт хийсэн ажиглагчдынхаа мэдээлэлд үндэслэн ийнхүү дүгнэсэн байна.
Энд Туркийн сонгуулийн өмнөх компанийн үеэр сөрөг хүчнийхнийг ашиггүй байдалд оруулсан. Тодруулбал эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам, Үндэсний хөдөлгөөн намын эвсэл болон сөрөг хүчнийхэнд тэгш боломж олгоогүйг тэмдэглэсэн байна. Сонгуулиудын өмнөх өрсөлдөөнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах үйл явцад ч ийм тэгш бус нөхцөл байдал ажиглагдаж байсныг сануулсан байна. Гэхдээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид яг санал хураалтын өдөр ноцтой зөрчил гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Туркэд өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгууль болсон. Тус улсын сонгуулийн төв хорооны мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган 52,5 хувийн саналаар ялалт байгуулаад байна. Харин түүний гол өрсөлдөгч Мухаррем Инжегийн төлөө 31,5 хувь нь саналаа өгсөн урьдчилсан дүн сүүлийн байдлаар гараад байна. Мөн парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч шударга ёс, хөгжлийн нам болон Үндэсний хөдөлгөөн намынхны эвсэл 53,6 хувийн саналаар тэргүүлж байна.
| Туркийн сонгуулиудыг шударга бус боллоо гэж дүгнэжээ | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.